ХҮРГЭЛТИЙН БААТАР - Х.ЭНХМӨНХ

Mar 29, 2022

Очоогүй байр, ороогүй орц гэж байхгүй...
Анх эхнэрээ бие давхар болсныг мэдээд, за одоо л ажил хийхгүй бол болохгүй гэдгээ ойлгосон. Тэр үед орцны гадаа ТОК ТОК-д хүргэлтийн ажилтан ажилд авах зарыг олж харсан л даа. Гэхдээ эхлээд холбогдоход өөр хүн авчихсан байсан. Удалгүй ТОК ТОК-оос эргэж яриад 2019 оны 11-р сард би ажилтай болсон түүхтэй. Өнгөрсөн хугацаанд 3000 гаруй хүргэлтийг түргэн шуурхай гүйцэтгэжээ.
Ажлын маань цагийн хуваарь маш уян хатан. Өдөрт 8-9 цаг ажилладаг. Цагийн хуваариа бусадтайгаа ээлжлээд зохицуулчихна. Тэгэхээр ажлын бус цагаар ар гэр, хувийн ажлаа амжуулахад асуудалгүй. Мөн хүргэлт хийх машиныг байгууллагаас гаргаж өгдөг учир хувьдаа машингүй байсан ч ажиллаж болно. Би ТОК ТОК-н ажилтан болсноор цаг сайн төлөвлөх, замаа зөв сонгох, хаана эхлээд хүргэх гэх мэт зохион байгуулалтын чадваруудыг маш сайн сурсан.
Хүргэлтийн үеэр нүүж байгаа айлтай их таардаг. Эрэгтэй хүнгүй, эсвэл хүний хүч дутагдсан айлуудад аль болох туслахыг хичээдэг. Хүмүүс захиалсан бүтээгдэхүүнээ маш их хүлээдэг учир биднийг очиход баярлаж байгаа нь мэдрэгддэг. Тиймээс ч манай хамт олон ТОГШИЛТ БҮР АМТТАЙ уриатай ажилладаг юм. Хоолны хүргэлт хийхдээ хоолыг халуунаар нь л хүргэж өгөх нь бидний гол зорилго. Хэдий халуун баригч тусгай цүнхэнд хоолоо хийдэг ч хөрчих вий гэж үргэлж санаа зовно. Жоохон зайтай хүргэлт бол цүнхтэй хоолоо хучих, машиныхаа тенийг асаах гэх мэтээр нэмэлт арга хэмжээ авдаг. Захиалгаа авч буй үйлчлүүлэгч баярлалаа гээд инээхэд л үнэхээр урамтай санагддаг шүү.

Би ТОК ТОК-д ажилд орж халуун дулаан хамт олонтой болсондоо маш их баяртай явдаг. Манай хамт олон үргэлж нэг нэгээ ойлгож, дэмждэг сайхан хүмүүс. Ар гэрт гэнэтийн асуудал гарахад нэгнээ нөхөж, хуваариа солиод л ажиллачихна. Нэг нэгэндээ заавар зөвлөгөө өгч, туршлагаа солилцдог. Ер нь ажил хүнийг голохоос, хүн ажлыг голдоггүй гэж үнэн үг шүү. Тодорхой эрхэлсэн ажилгүй яваа үеийн залуустаа хандаж хэлэхэд өөрийгөө хуурсан том мөрөөдөлдөө битгий түгжигдээрэй. Ажил хийхийг л хүсвэл боломж олон байдаг юм байна лээ. Зүгээр л чи боломжийг олж харахыг хүсэхгүй яваа шүү.

💛


“Ток Ток” хүргэлтийн ажилтан Энхмөнх