Хэрэглэгч та ТокТок-д гомдсон уу?

Хэрэглэгч Apr 6, 2022

🍱 Одоогийн захиалга

  1. Миний хүргэлт хаана явж байгааг мэдмээр байна.

ТокТок хэрэглэгч та                                                                                      
1.ТокТок апп-ын Захиалга хэсгийн
2. Дэлгэрэнгүй дээр дарж захиалгын явц-аас хүргэлтийн мэдээллээ харах боломжтой.

2. Захиалсан бүтээгдэхүүнээ өөрчлөх цуцлах хүсэлт

ТокТок  хэрэглэгч та    

  1. Төлбөрөө төлөөд захиалгаа өгснөөс хойш 9 минутын дотор бүтээгдэхүүн гараагүй бол захиалгын бүтээгдэхүүнээ өөрчлөх боломжтой    
  2. Та бүтээгдэхүүн өөрчлөлтийн мэдээллээр дуудлагын төвийн 77667766 дугаарт холбогдоорой.                
  3. Захиалга өгснөөс хойш 10 минут өнгөрсөн бол бүтээгдэхүүнийг өөрчлөх болон цуцлах боломжгүй.

3. Миний захиалга амласан цагтаа ирэхгүй байна

ТокТок хэрэглэгч таны захиалгыг амласан цагт хүргээгүйд уучлаарай.

  1. Харилцагч болон хүргэлтийн ажилтанууд таны захиалгыг амалсан хугацаандаа хүргэхийн тулд хичээн ажиллаж байгаа ч
  • Харилцагч илүү ачаалласан.
  • Таны захиалга их хоолтой.
  • Цаг агаарын таагүй байдал үүссэн.
  • Тооцоолоогүй замын түгжрэл үүссэн зэрэг гэнэтийн шалтгаануудаас үүдэн хоцорч байна.

2. ТокТок хэрэглэгч та хүргэлтийн мэдээллээ

-Апп-ны захиалга хэсгийн Дэлгэрэнгүй дээр дарж захиалгын явц-аас харах боломжтой.
-ТокТок facebook page хуудас болон Instagram хаягруу хандан хүргэлтийн мэдээллээ шалгуулах боломжтой бөгөөд таньруу 15-20 минутын дотор гомдол хариуцсан ажилтан холбогдох юм.
Таны гомдлыг хурдан шийдвэрлэхэд туслах захиалга өгсөн утасны дугаар болон захиалгын дугаараа заавал илгээгээрэй.

4. Миний захиалга ирээгүй ч апп дээр амжилттай харагдаж байна

ТокТок хэрэглэгч та
-ТокТок facebook page хуудас болон Instagram хаягруу хандан хүргэлтийн мэдээллээ шалгуулах боломжтой бөгөөд таньруу 15-20 минутын дотор гомдол хариуцсан ажилтан холбогдох юм.
Таны гомдлыг хурдан шийдвэрлэхэд туслах захиалга өгсөн утасны дугаар болон захиалгын дугаараа заавал илгээгээрэй

5. Би хүргэлтийн хаягаа өөрчлүүлмээр байна

ТокТок хэрэглэгч та

  1. ТокТок facebook page хуудас болон Instagram хаягруу хандан хүргэлтийн хаягаа өөрчлүүлэх боломжтой.
  2. Мөн та хаяг өөрчлөлтийн мэдээллээр дуудлагын төвийн 77667766 дугаарт холбогдох боломжтой.

-Анхааруулга: Харилцагч болон таны хүргүүлэх хаяг хоорондын зайнаас хамааран хүргэлтийн хугацаа болон хүргэлтийн үнэ өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу


🍱Амжилттай захиалга

  1. Бүтээгдэхүүний амт чанар надад таалагдахгүй байна.

ТокТок хэрэглэгч танд хүлээн авсан бүтээгдэхүүний амт чанар таалагдаагүйд харамсалтай байна.

  1. Та Апп-ын Захиалга хэсгийн Үнэлгээ дээр дарж Бүтээгдэхүүний чанар хэсэгт сэтгэгдэлээ бичиж бүтээгдэхүүний чанараа сайжруулах боломжийг харилцагчид олгоорой.
  2. ТокТок facebook page хуудас болон Instagram хаягруу хандан бүтээгдэхүүний амт чанартай холбоотой гомдлоо илэрхийлэх боломжтой бөгөөд тань руу 15-20 минутын дотор гомдол хариуцсан ажилтан холбогдох юм.
    Таны гомдлыг хурдан шийдвэрлэхэд туслах захиалга өгсөн утасны дугаар болон захиалгын дугаараа заавал илгээгээрэй

2. Миний бүтээгдэхүүн буруу эсвэл дутуу очсон

ТокТок хэрэглэгч таны захиалсан бүтээгдэхүүн эсвэл дутуу очсонд уучлаарай.

  1. Та Апп-ын захиалга хэсгийн Үнэлгээ дээр дарж Бүтээгдхүүний чанар хэсэгт сэтгэгдэлээ бичиж үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг харилцагчид олгоорой.
  2. ТокТок facebook page хуудас болон Instagram хаягруу хандан ямар бүтээгдэхүүн буруу эсвэл дутуу очсон бэ? гэсэн мэдээлэл бүхий гомдлоо илэрхийлэх боломжтой бөгөөд тань руу 15-20 минутын дотор гомдол хариуцсан ажилтан холбогдох юм.
    Таны гомдлыг хурдан шийдвэрлэхэд туслах захиалга өгсөн утасны дугаар болон захиалгын дугаараа заавал илгээгээрэй

3. Хүргэлтийн ажилтны харилцаа надад таалагдахгүй байна.

ТокТок хэрэглэгч танд хүргэлтийн ажилтны харилцаа таалагдаагүйд уучлаарай.

  1. Апп-ын Захиалга хэсгийн Үнэлгээ дээр дарж Жолоочийн харилцаа хэсэгт сэтгэгдэлээ бичиж үйлчилгээгээ сайжруулах боломжийг бидэнд олгоорой.
  2. ТокТок facebook page хуудас болон Instagram хаягруу хандан Хүргэлтийн ажилтны харилцаатай холбоотой гомдлоо илэрхийлэх боломжтой бөгөөд тань руу 15-20 минутын дотор гомдол хариуцсан ажилтан холбогдох юм.
    Таны гомдлыг хурдан шийдвэрлэхэд туслах захиалга өгсөн утасны дугаар болон захиалгын дугаараа заавал илгээгээрэй.

4. Миний бүтээгдэхүүн хөрсөн ирсэн

ТокТок хэрэглэгч таны хүлээлтэд нийцээгүй үйлчилгээ үзүүлсэнд уучлаарай.

  1. Та Апп-ын Захиалга хэсгийн Үнэлгээ дээр дарж ТокТок аппликешин ч хэсэгт сэтгэгдэлээ бичиж үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг бидэнд олгоорой.
  2. ТокТок facebook page хуудас болон Instagram хаягруу хандан бүтээгдэхүүн хөрсөн очсон гомдлоо илэрхийлэх боломжтой бөгөөд тань руу 15-20 минутын дотор гомдол хариуцсан ажилтан холбогдох юм.
    Таны гомдлыг хурдан шийдвэрлэхэд туслах захиалга өгсөн утасны дугаар болон захиалгын дугаараа заавал илгээгээрэй

5. Миний НӨАТ-н баримт ирээгүй

ТокТок хэрэглэгч таны захиалгын НӨАТ-ын баримтанд асуудал үүсгэсэнд уучлаарай.

ТокТок хэрэглэгч та

  1. Захиалгын бүтээгдэхүүний НӨАТ-ын баримтыг харилцагчаас бүтээгдэхүүнтэй хамт илгээдэг.
  2. Хүргэлтийн НӨАТ-ын баримтыг ТокТок апп-д бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээдэг.
  3. Хэрэглэгч та НӨАТ-ын баримт нь байгаа эсэхийг дахин нэг шалгаад үзээрэй.
  4. Хэрэв байхгүй бол
    -ТокТок facebook page хуудас болон Instagram хаягруу хандан НӨАТ-ын баримттай холбоотой гомдлоо илэрхийлэх боломжтой бөгөөд тань руу 15-20 минутын дотор гомдол хариуцсан ажилтан холбогдох юм.
    Таны гомдлыг хурдан шийдвэрлэхэд туслах захиалга өгсөн утасны дугаар болон захиалгын дугаараа заавал илгээгээрэй.